2012-05-20
Гоо бүсгүй байхын 12 нууц

Дэлхийн гоо бүсгүйгээс дурын асуулт асуух боломж гарлаа гэхэд та юу асуух вэ? Гоо сайхны ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ гэж үү? Эсвэл тэр яаж таргалахгүй ийм гоолиг байдаг тухай нь, үгүй бол яаж ийм сайхан танан цагаан шүдтэй болсон юм бэ гэж үү?
Мэдээж энэ бүхэн сонирхолтой л байх. Гэхдээ эднийг мэдлээ гээд чамад ямар ашигтай юм. Гоо сайхан байна гэдэг бол зөвхөн өөгүй цэвэрхэн арьс, нарийхан бэлхүүстэй байхын нэр биш. Гоо сайхан байхын нууц тэс ондоо юм. Эдгээрээс танд толилуулъя. Тэгэхээр гоо бүсгүй бол:
     1. Нарийн ширийн зүйлээ олонд дэлгэдэггүй.
Хамт ажиллагсад нь түүний гоо са...

2012-05-20
Тахиа болох шахсан бүргэд /сургамжит өгүүллэг/
Фред бүргэд өндөг байхдаа үүрнээсээ өнхрөн унахад нэгэн тариачин түүнийг олоод тахианыхаа өндөгнүүдтэй нийлүүлчихжээ. Хэдхэн хоногийн дараа Фред өндгөө хагалан ертөнцийг анх харж. Эргэн тойронд нь өөртэй нь адилхан дэгдээхэйнүүд шавар шавхайтай хутгалдан, өт хорхой эрж, тэжээл буудайнаас тоншин гүйлдэж байв.

Фред царай зүсээ хэзээ ч хараагүй болохоор өөрийгөө бас л тэдний адил хэмээн бодлоо. Гэвч түүний хоншоор нь тахир учир өд будаа тоншиход зохицохгүй, бас тэгээд будаа идэхэд гэдэс нь гүйлгэнэ. Түүний хөл нь богино учир хурдан гүйх боломжгүй. Түүний далавч бусдаас илү урт тул дэгдээхэйний тор...

2012-05-20
Эмэгтэйчүүдийн ажил дээрээ гаргадаг 8 алдаа

Бусдын саналаар шийдвэр гаргах

“Би та нарын саналыг сонсохоос нааш шийдвэр гаргаж чадахгүй“ гэсэн үгийг хамт олондоо ил далд байдлаар хэлэхийн оронд “Би ингэж бодож байна. Гэхдээ та нарын саналыг ч гэсэн сонсъё” гэх хэлбэрээр ажлаа явуулаарай. Тэгвэл та хамаагүй дайчин, бас хүчирхэг эмэгтэй болоход нэг алхам ч гэсэн ойртоно.

Магтуулахын тулд бялдуучлах
Магтуулах хүсэл эрэгтэй, эмэгтэй хүний алинд ч байдаг. Гэвч дан ганц магтаалаар хүчирхэг карьерийг бий болгож чаддаггүй. Тиймээс бялдуучдуу, налигнуур бүсгүй, “төмөр хатагтай” хоёрын яг голоор нь байх хэрэгтэй. Хүн бүрийн үзэл бодлыг даган, дуур...

2012-05-20
Б.Явуухулан "Вансэмбэрүү цэцэг"
Аглагхан ойн зах сийрээд
Орой нь халзрах уулын тагт
Ариухан горхины эх шургаад
Авиа нь тасрах асганы шилд
Төөлөөд үзвэл бие чацуу
Тоолоод үзвэс нас чацуу
Үзэсгэлэнт хоёр вансэмбэрүү
Үүд хоймрын зайтай ургажээ
Үр тоосоо хүртдэг хэрнээ
Үдшийн бүрийгээр бараагаа алдаж
Үүд хойморын зайтай хэрнээ
Үүрийн туяанаар биесээ үзэж
Илбийн юм шиг хосгүй сонин
Ихэр ботго шиг хорвоод ховор
Сэрүүн хангайн хоёр цэцэг
Сэтгэл бахдам гоёмсог ургажээ
Торомгор хөөрхөн хоёр ботго
Тоглож нэгийгээ хөөж явах шиг
Тоорцог өмссөн хоёр хүүхэд
Тойрон бүжиг хийж байх шиг
Үзэх бүрий өөр үзэгдэж
Үүлгүй тэнгэр дээр нь цэлийх юм ...
2012-05-20
Туулын шугуй /Б.Явуухулан/
Туулайн гүйдэл шиг салхинд
Туулын шугуй найгана.
Уулын согоо шиг хүүхэнд
Хайрын сэтгэл дасна.
Хээрийн салхинд Туул минь
Тахийн зоо шиг бидэрлэнэ.
Хайрын хүчинд сэтгэл минь
Тэнгэрийн заадас шиг гэрэлтэнэ.
Гүнзгий амьсгаа авмаар
Тал шиг бүсгүй чи юм.
Гүнд нь хангинах дууны
Эгшиг нь миний сэтгэл юм.
Мөнгөн аяга шиг гараас чинь
Туулын уснаас амсах юмсан.
Мөнхийн усыг уусан юм шиг
Танхил чамтай амьдрахсан.
Туулайн гүйдэл шиг салхинд
Туулын шугуй найгана.
Уулын согоо шиг хүүхэнд
Хайрын сэтгэл дасна.
...
2012-05-20
Д.Пүрэвдорж "Мөнгөн хазаарын чимээ"

Зорин ирэх амрагаа хүлээхэд
Морин төвөргөөн зүрхнээ хоногшино
Шөнийн чимээгүй гадаа налайн
Унийн углуургаар саран гэрэлтэнэ

Өнчин дэрэн дээр нойр хулжсан
Ухаангүй дурлалын урхинд байхад
Мөнгөн хазаарын бүдэг чимээ
Онгон зүрхийг цочоон баясгана.

2012-05-20
Б.Явуухулан : Тэхийн зогсоол
Тээр жилийн тэр нэгэн өвлийн
Өнтэйг яана!
”Тэхийн зогсоол” гэдэг тэр оргилын
Өндрийг яана!
Хүрэн уулсын буйд мухар
”Хүүш” нэртэй
Хүрэхэд хол ч өвөлжихөд нөмөр
Хөх бууцтай.
Хүрэн уулсыг халуун намраар
Аав минь зорив
”Хүүшийн” өвөлжөөнд гурван гэрээр
Айл өвөлжив. Өвөлжөөг хүрээлсэн уулсын оргил
Бүгд өндөр
Өндрийн дундаас
”Тэхийн зогсоол”
Бүүр ч өндөр!
Өвөлжөөнд буугаад аав, хэсэг зуур
Ан хийв
Өвөлд бэлдээд айлууд, хэсэг зуур
Ажил хийв.
Өнтэй жилийн тэр нэгэн өвлийн
Дулаахныг хэлэх үү
Өвс цас тэгшхэн ууланд өвөлжихийн
Тухтайг хэлэх үү
Говийн ууланд жам ёсоороо
Хавар ирэв
Гол бараадаж гурван гэрээрээ
Нүүх б...
2012-05-20
Б.Явуухулан: Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Аавын гэрийн амар тайвныг эвдээд би
Ачит эхээ арван сар зовоосны эцэст
Алаг vр нь болж баярлуулах гэсэн юм би
Алаг дэлхийд төрсөн минь учиртай Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай
Гэмгvй шувуудын vvрийг эвдэж өндгий нь няцлаад
Хэрсvv сууж ухаан орсныхоо эцэст
Гэнэн насаа өрөвдөж зовж явах гэсэн юм би
Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай
Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Адуу манаж дассан атархан тал нутагтаа
Анхны дурлалтай учирч эмнэг сэтгэлээ яраагаад
Аз дутаж амьдралын турш мөрөөдөх гэсэн юм
Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Тоост хорвоод төрсөн минь уч...
2012-05-20
Б.Лагвасүрэнгийн Буруу энгэртэй дээл