2012-5-20
Б.Явуухулан: Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Аавын гэрийн амар тайвныг эвдээд би
Ачит эхээ арван сар зовоосны эцэст
Алаг vр нь болж баярлуулах гэсэн юм би
Алаг дэлхийд төрсөн минь учиртай Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай
Гэмгvй шувуудын vvрийг эвдэж өндгий нь няцлаад
Хэрсvv сууж ухаан орсныхоо эцэст
Гэнэн насаа өрөвдөж зовж явах гэсэн юм би
Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай
Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Адуу манаж дассан атархан тал нутагтаа
Анхны дурлалтай учирч эмнэг сэтгэлээ яраагаад
Аз дутаж амьдралын турш мөрөөдөх гэсэн юм
Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Тоост хорвоод төрсөн минь учиртай
Тохойн чинээ vрийнхээ шөнийн уйлахыг сонсож
Төрсөн эцгийндээ авчирсан зовлон баяр хоёрыг
Тоо ёсоор нь өөрөө амсаж мэдэх гэсэн юм би
Тоост хорвоод төрсөн минь учиртай
Дуулим хорвоод төрсөн минь учиртай
Дуулж суугаад ээжийгээ уйлахыг нь vзэх гэж
Дуунд тийм чадал шингэж байдгийг мэдсэн
Дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм би
Дуулим хорвоод төрсөн минь учиртай
Хөрст дэлхийд төрсөн минь учиртай
Хvлгийн зоо болсон төрсөн нутагтаа амьдрах гэж
Хvvгийн сэтгэлээр эх орондоо хайртай байсан юм гэж
Хойч vеэрээ ам бардам хэлvvлэх гэсэн юм би
Хөрст дэлхийд төрсөн минь учиртай
Бичсэн: Bondok | цаг: 02:41 | Уранзохиол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(10)
Сэтгэгдэл:


муу 0349
Бичсэн: Зочин цаг: 11:18, 2020-5-18 | Холбоос | |


зарим уг н оилгомжгуи chicken
Бичсэн: Зочин цаг: 11:17, 2020-5-18 | Холбоос | |


steejilhed amarhan baina 6 han badagtai uchraas A Bear
Бичсэн: Зочин цаг: 11:12, 2020-5-11 | Холбоос | |


zugeer l yuom baina not worthy
Бичсэн: Зочин цаг: 11:09, 2020-5-11 | Холбоос | |


oilgomjgui tseejilhed hetsu sonin shuleg be
Бичсэн: Зочин цаг: 04:40, 2019-4-3 | Холбоос | |


caak shuleg bna bi yduu delhiid torson mini uchirtai
Бичсэн: g.b nominerdene (зочин) цаг: 07:47, 2017-5-9 | Холбоос | |


goy l ym bna баярлах
Бичсэн: Зочин цаг: 08:43, 2016-11-28 | Холбоос | |


oilgomjgu ?gehdee goy l ugtei ym bn
Бичсэн: Зочин цаг: 10:04, 2016-11-10 | Холбоос | |


dorniin ih yaruu nairagch
Бичсэн: Зочин цаг: 01:11, 2016-7-25 | Холбоос | |


goy shvleg ym aa gej bodohgui baina oilgogdohgvi ym aa
Бичсэн: Зочин цаг: 10:05, 2015-2-4 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant